RagnarokGuild

Манайхаас байгууллагуудад зориулсан дараах 3 үйлчилгээг санал болгож байна.

  • Team Raid буюу байгууллагын дотоод тэмцээн, team building арга хэмжээг зохион байгуулах
  • Guild Pass буюу байгууллагын гишүүнчлэлийн хөнгөлөлтөөр ажилтнаа урамшуулах урьдчилсан төлбөрт үйлчилгээ
  • Guild Wars буюу гишүүнчлэлтэй байгууллагууд хооронд зохиогдох тэмцээнд оролцох
  • 84 high spec PC
  • 10 VIP өрөө
  • RTX 5070 GPU
  • 400Hz дэлгэц
  • e-barimt байгууллагын нэр дээр
  • 24/7 нээлттэй

Яагаад Ragnarok Guild гэж?

Хамт олны арга хэмжээг бид ширээний ард биш, тулааны талбарт багийн ажиллагаагаар хийнэ.

Ragnarok E-Sport Gaming Center нь Нордикийн домгоос сэдэвлэсэн, өндөр үзүүлэлттэй тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, тав тухыг хослуулсан Монгол дахь шилдэг тоглоомын төвүүдийн нэг юм.

Corporate Esports Association загвараар Google, Microsoft, Adobe зэрэг дэлхийд нэртэй байгууллагууд өөрийн e-sports багтай болжээ. Employee benefit, Branding, Team building гурвыг нэг дор шийдэх боломж.

Танай байгууллагад өгөх гурван давуу тал:

Хамт олны холбоо
Brigham Young University-ийн судалгаагаар 45 минут хамтран тоглосон баг ажлын бүтээмжээ 20% нэмэгдүүлдэг болохыг тогтоосон. Байгууллага доторх тэмцээн хамтын ажиллагааг дэмжинэ.
Ажилтны сэтгэл ханамж
Манай "Dark & Clean" дизайн болон чимээгүй, тусгаарлагдсан Single, Duo, VIP өрөөнүүд нь тоглогчдод төвлөрөх, амрах, стрессээ тайлах хамгийн таатай орчинг бүрдүүлдэг.
E-barimt, ойлгомжтой ил тод тооцоолол
Үнэ урьдчилан тодорхой. Нэхэмжлэхээр төлж, байгууллагын нэр, РД дээр e-barimt авна.
5 хүний VIP өрөө, тоглоомын сандал, буйдан Хүлээн авах лангуун дээрх викинг аяга, лонх, дуулга Проектортой гадна терасс

Team Raid

Танай хамт олон VIP өрөөнүүдэд баг болж хуваагдан тэмцээн хийнэ. Тоглоомоо та сонгоно. Тэмцээний хуваарь, шүүгч, цомыг бид бэлдэнэ. Хүний тоо, тэмцээний хэлбэрийг сонгоход хугацаа, үнэ автоматаар бодогдоно.

Нэг багт хэдэн хүн
Тоглоомын төрөл
Тэмцээний хэлбэр

Midgard: 8 VIP өрөө

Заал

Нийт дүн 0₮

Урьдчилсан тооцоо. Захиалга, эцсийн үнийг бид 3 ажлын өдөрт баталгаажуулна.

Үнэд багтсан

  • VIP өрөө, бэлэн тохируулсан PC
  • Тэмцээн хөтлөх админ, шүүгч
  • Тоглож үзээгүй хүнд эхлэгчийн заавар
  • Хүн бүрт ундаа
  • Ялагч багт цом
  • Хамт олны зураг
Тэмцээн хэрхэн явагдах вэ?

Хэлбэр бүрт баг бүр багадаа 2 тоглолт хийнэ. Нэг тойргийн тоглолтууд бүх өрөөнд зэрэг эхэлнэ. Хугацааг сонгосон хэлбэрээс автоматаар бодно: 20 мин заавар + тойрог × 1 тоглолтын хугацаа + 15 мин шагнал гардуулалт.

  • Bo1: MR12: эхлээд 13 round авсан нь хожно.
  • Swiss: тойрог бүрт ижил оноотой багууд хоорондоо тоглоно. Хасагдах баг байхгүй.
  • Бүгд бүгдтэйгээ: баг бүр бусад бүх багтай нэг удаа тоглоно.
  • Бүлэг + плей-офф: бүлэгтээ бүгд бүгдтэйгээ тоглож, тэргүүлэгчид нь финалд шалгарна.
  • Тухайн тойрогт тоглолтгүй баг өрөөндөө дуртай тоглоомоо чөлөөтэй тоглож хүлээнэ. Цаг нь захиалгын хугацаанд багтсан.

Guild Pass

Ажилтнуудаа жилийн турш урамшуулах хамгийн хялбар арга. Нэг удаа төлж, bonus-тай балансаа ажилтан бүрт хэвлэсэн gift card-аар хуваарилна.

Clan

Жижиг баг

500,000₮

Ажилтнуудад 750,000₮ +50% bonus

  • Guild Wars-д оролцох эрх (баг тутам 300,000₮)

Kingdom

Том байгууллага

3,000,000₮

Ажилтнуудад 5,100,000₮ +70% bonus

  • Guild Wars-д 2 баг үнэгүй

Бүх Guild Pass-д

  • Ажилтан бүрт QR кодтой, хэвлэхэд бэлэн gift card
  • Байгууллагын нэр дээр e-barimt
  • Дансны үлдэгдэл хугацаагүй
  • Ragnarok-ийн rank системд ажилтны rank хэвийн ахина
  1. Багцаа сонгож, хүсэлт илгээнэ
  2. Нэхэмжлэх ирнэ. Төлбөр төлөхөд e-barimt гарна
  3. Ажилтан бүрийн gift card PDF-ээр ирнэ

Guild Wars

Байгууллага хоорондын CS2 лиг, 1-р улирал

Амралтын өдрүүдэд 10:00–17:00 цагт явагдана. Swiss (Bo3) форматтай тул ялагдсан баг шууд хасагдахгүй. Хэдэн байгууллага оролцохоос үл хамааран баг бүр багадаа 5 тоглолт хийнэ.

  • Шинэ түнш, шинэ танилТоглолт бүрт өөр байгууллагын хамт олонтой нүүр тулж, тоглолтын дараа тэмцээнд оролцож буй бусад байгууллагуудтай танилцана.
  • Байгууллагаа таниулахБагийн нэр, лого тань сайт, хуваарь, финалын шууд дамжуулалтаар олон байгууллагад харагдана.
  • Хамт олны бахархалНэг улирлын турш хамтдаа бэлтгэж, байгууллагаа төлөөлөн тулалдана.

Оролцох эрх зөвхөн Guild Pass-тай

Guild Wars-д Guild Pass авсан байгууллагууд оролцоно.

Clan
Баг тутам 300,000₮
Jarl
1 баг үнэгүй
Kingdom
2 баг үнэгүй

Үнэгүй эрхээс илүү баг бүртгүүлбэл баг тутам 300,000₮.

Бүртгэл12/31 хүртэл
Тоглолт2027.01.09-өөс
Баг5 + 1 сэлгээ
Оролцох эрхGuild Pass
  1. Swiss 1–2-р тойрогБүх баг 2 тоглолт
  2. Swiss 3–4-р тойрогБайрлал тодорч эхэлнэ
  3. Swiss 5-р тойрогШилдэг 4 баг шалгарна
  4. Плей-офф, финалФиналыг шууд дамжуулна

Ням гарагууд нөөц өдөр: хойшилсон тоглолтыг тоглоно. 4-өөс цөөн баг бүртгүүлбэл улирлыг хойшлуулж, хураамжийг бүрэн буцаана.

Улирлын зам: Swiss-ийн 5 тойрог, шилдэг 4 баг плей-офф руу

16 баг оролцсон үеийн жишээ. Тойрог бүрт ижил оноотой багууд (1:0 нь 1:0-тэй) тоглоно. Хожигдсон ч хасагдахгүй, бүх баг 5 тойрог тоглож, шилдэг 4 нь плей-оффт шалгарна.

Аварга баг Valhalla-д заларна

Норс домогт зөвхөн хамгийн зоригт дайчид Один бурхны Valhalla танхимд очиж, нэр нь мөнхөд дуулагддаг. Guild Wars-ийн аварга багийн нэр, байгууллагын лого Ragnarok-ийн Valhalla буюу Hall of Fame-д мөнхөрч, дараагийн улирлын тулаан бүрт дурсагдана.

1-р байрЦом + 500,000₮Ragnarok баланс, Valhalla-д нэр, Ragnarok-ийн Facebook хуудсанд байгууллагын промо пост
2-р байрМедальRagnarok-ийн Facebook хуудсанд байгууллагын промо пост
3-р байрМедальRagnarok-ийн Facebook хуудсанд байгууллагын промо пост

Guild Pass-гүй бол эхлээд захиалаад, дараа нь багаа бүртгүүлнэ.

Хэрхэн захиалах вэ?

  1. СонгоноҮйлчилгээ, огноо, хүний тоогоо сонгоно.
  2. ИлгээнэБайгууллагын мэдээлэл, РД-гаа бөглөж хүсэлт илгээнэ.
  3. БаталгаажинаБид 3 ажлын өдөрт огноо, үнийг баталгаажуулж имэйлээр хариулна.
  4. ТөлнөНэхэмжлэхийн дагуу 3 хоногт төлж, e-barimt авна.
  5. ТоглоноБүх зүйл бэлэн. Танай баг ирээд л тоглоно.

Орчин, тоног төхөөрөмж

Норс домгийн сэдэвтэй "Dark & Clean" дизайн нь тоглогчдод төвлөрөх, амрах хамгийн таатай орчинг бүрдүүлдэг.

Чимээгүй, тусгаарлагдсан Single, Duo, VIP өрөөнүүдтэй, цэвэрхэн, тухтай орчинтой.

Нэг удаагийн чихэвчний бүрээс болон спирттэй пад үнэгүй. Бүх өрөөнд агааржуулагчтай.

Процессор
AMD Ryzen 5 9600X
Видео карт
RTX 5070 (заалд RTX 5060)
Дэлгэц
BenQ 400Hz (заалд 280–310Hz)
Санах ой
32GB
Хулгана, чихэвч
Zowie EC3-C, HyperX Cloud II
Үйлчилгээ
Хоол, ундаа, терасс, 24/7

Түгээмэл асуулт

Манай хүмүүс бүгд тоглодоггүй. Болох уу?

Болно. Эхлэгчдэд хялбар тоглоом сонгож, тоглодог, тоглодоггүй хүмүүсийг холимог баг болгоно. Тоглолт эхлэхээс өмнө админ товч заавар өгнө.

Тоглоомын газар ажилтнуудад тохиромжтой юу?

Танай баг тусдаа VIP өрөөнд тоглоно. Өдөр бүр цэвэрлэгээ хийж, нэг удаагийн чихэвчний бүрээс, спиртэн арчуур өгдөг. Бүх өрөөнд агааржуулагчтай. Өмнө нь ирж үзэхийг хүсвэл 8806-7291 руу залгаарай.

Тоглоомоо өөрсдөө сонгох уу?

Тийм. Захиалгын маягтад тоглоомынхоо нэрийг бичнэ үү. Тооцоолуурт зөвхөн тоглолт хэр удаан үргэлжлэхийг тооцох төрөл сонгоход хангалттай.

Хэдэн хоногийн өмнө захиалах вэ?

Хамгийн багадаа 3 хоногийн өмнө. Хүсэлтэд 3 ажлын өдрийн дотор хариулна. 12-р сарын шинэ жилийн үеэр эрт захиалахыг зөвлөж байна.

Төлбөр, e-barimt хэрхэн гарах вэ?

Захиалга баталгаажмагц нэхэмжлэх имэйлээр очно. Сайт дээрх үнэ НӨАТ-гүй бөгөөд НӨАТ нэхэмжлэх дээр нэмэгдэнэ. 3 хоногийн дотор шилжүүлэхэд байгууллагын нэр, РД дээр e-barimt гаргана.

Ажилтнууд хэт их тоглох вий?

Gift card бүр тогтсон дүнтэй. Дүн нь дуусахад хэрэглээ зогсоно. Хэдэн карт, ямар дүнтэй байхыг та өөрөө шийднэ.

Хоол захиалж болох уу?

Болно. Ragnarok дотроо хоол, ундаа зардаг. Захиалгын маягтад тэмдэглэвэл бид цэсээ илгээж, урьдчилан бэлдэнэ.

Холбоо барих

Багшийн дээд, Идэр их сургуулийн урд, Малатангийн 2 давхарт. Сүхбаатарын талбайгаас 11 минут алхана.

8806-7291

info@mdx.mn · 24/7 нээлттэй

Gift card шалгах

Хувийн мэдээллийн бодлого

Энэ сайтаар илгээсэн мэдээллийг (байгууллагын нэр, РД, холбоо барих хүний нэр, утас, имэйл, тоглогчдын нэр, ажилтны нэрс) зөвхөн дараах зорилгоор ашиглана:

Мэдээллийг Google Workspace дээрх хамгаалалттай бүртгэлд хадгалж, гуравдагч этгээдэд худалдахгүй, дамжуулахгүй. Сайт дээр зөвхөн Guild Wars-ийн багийн нэр, байгууллагын нэр, лого, үр дүн нийтэд харагдана.

Мэдээллээ засуулах, устгуулах бол info@mdx.mn эсвэл 8806-7291-оор хандана уу.